Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийн студи

2018 оны 04 дугаар сарын 19-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, ард иргэдийн анхааралд :

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

 

2018 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 8-13 градус, говь, талийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 28 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Цаг агаарын мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 02 дугаар сарын 12-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 28-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2019.01.23-2019.01.25/

  • 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

  • Дэлхийн хотуудын цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2018 оны 6 дугаар сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ