Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийн студи

Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2018.06.28-2018.06.30/

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.

        2018 оны 06 дугаар сарын 27-ны 20 цагаас 06 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Хэнтий, Дорнодын зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 7-р сарын 1, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Цаг агаарын мэдээ

  • 2018 оны 6 дугаар сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2018.06.28-2018.06.30/

  • 2018 оны 6 дугаар сарын 27-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2018.06.27-2018.06.29/

  • Дэлхийн хотуудын цаг агаар /2018.06.27-06.28/

  • 2018 оны 6 дугаар сарын 26-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Дэлхийн хотуудын цаг агаар /2018.06.26-06.27/

  • 2018 оны 6 дугаар сарын 25-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2018.06.23-2018.06.25/

  • Дэлхийн хотуудын цаг агаар /2018.06.23-06.24/