Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.
2018 оны 06 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.