Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийн студи

2018 оны 6 дугаар сарын 26-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

               2018 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.

Цаг агаарын мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 02 дугаар сарын 12-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 28-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2019.01.23-2019.01.25/

  • 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

  • Дэлхийн хотуудын цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2018 оны 6 дугаар сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ