Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийн студи

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ :
Өнөөдөр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн өмнөд хэсгээр 
салхи шуургатай байна.  

                                2018 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо шивэрнэ. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өчигдрөөс сэрүүсч 11-13 градус дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. 

Цаг агаарын мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 02 дугаар сарын 12-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 28-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2019.01.23-2019.01.25/

  • 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

  • Дэлхийн хотуудын цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2018 оны 6 дугаар сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ