Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийн студи

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, ард иргэдийн анхааралд :

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

                                                                     2018 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол Алтайн нуруу, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Цаг агаарын мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 02 дугаар сарын 12-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 28-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2019.01.23-2019.01.25/

  • 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

  • Дэлхийн хотуудын цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2018 оны 6 дугаар сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ