Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийн студи

Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2018.06.23-2018.06.25/

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  2018 оны 06 дугаар сарын 22-ны 20 цагаас 06 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор  шөнөдөө  18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААРСолигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 24-29 градус, зүүн хэсгээр 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 18-23 градус, өдөртөө Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсч 18-20 градус дулаан байна.

 

2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  24-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд  зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь  болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 

Цаг агаарын мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 02 дугаар сарын 12-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2019 оны 01 дүгээр сарын 28-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2019.01.23-2019.01.25/

  • 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

  • Дэлхийн хотуудын цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2018 оны 6 дугаар сарын 29-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ