Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийн студи

2017 оны цаг агаарын тойм, онцлог

  • 2017 оны жилийн дундаж агаарын температур +1.90С буюу /1981-2010/ уур амьсгалын дунджаас +1.40С-аар, 2016 оноос +1.10С-аар дулаан жил болов.
  • Сарын дундаж температурын хазайц X сард -0.30С хүйтэн, бусад саруудад +0.1..+2.90С-аар дулаарсан байжээ.
  • Жилийн үнэмлэхүй бага температур 1 дүгээр сард Увс аймгийн Тэс суманд -45.00С хүрч хүйтэрсэн байна.
  • Жилийн үнэмлэхүй их температур 7 дугаар сард Баянхонгорын Шинэжинст суманд /Эхийн гол/+42.00С хүрч халсан байна.
  • 4 дүгээр сарын дундаж агаарын температур +6.00С буюу уур амьсгалын дунджаас +2.90С-аар, өмнөх оны тухайн сараас +1.20С -аар дулаан байсан нь 1961 оноос хойш ажиглагдсан 3 дахь дулаан 4 сар байжээ.
  • 4 дүгээр сард Увс аймгийн Баруунтуруун сумын нутгаар агаарын температурын аномали нь +4.90С-аар дулаан байсан нь 1961 оноос хойш тус станцад ажиглагдсан анхны тохиолдол байв.
  • 7 дугаар сард Ховд аймгийн Ховд сум, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Баянхонгор, Галуут сумдын нутгаар агаарын температурын аномали нь +3.2..+5.70С-аар дулаан байсан нь 1961 оноос хойш тус станцуудад ажиглагдсан анхны тохиолдол байв.
  • 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал сум, Булганы Хутаг, Дундговийн Сайхан-Овоо сумдын нутгаар агаарын температурын аномали нь +3.6..+6.60С-аар дулаан байсан нь 1961 оноос хойш тус станцуудад ажиглагдсан анхны тохиолдол байв.
  • Монгол орны жилийн нийлбэр тунадас 173.9 буюу 1981-2010 оны дундажтай харьцуулбал 0.86 дахин бага тунадас орсон байна.
  • 2 дугаар сард Дорнодын Дашбалбар суманд 9.0 мм, Халх гол суманд 12.1мм буюу уур амьсгалын дунджаас 4.4-5.6 дахин их цас орсон нь сүүлийн 57 жилд тус станцад ажиглагдсан анхны тохиолдол байлаа.
  • 3 дугаар сард Увсын Завханд 13.5мм, Баянхонгор аймгийн төвд 35.9 мм, Өмнөговийн Булганд 38.8 мм, Хөвсгөлийн Хатгалд 15.6мм, Өвөрхангайн Богдод 30.6 мм хур тунадас орсон нь уур мьсгалын дунджаас 7.1-24.7 дахин их байж 1961 оноос хойш тус станцуудад ажиглагдсан анхны тохиолдолууд байв.
  • 4 дүгээр сард Ховд аймгийн Булган суманд 36.8 мм хур тунадас орсон нь тухайн сарын уур амьсгалын дунджаас /1981-2010/ 6.5 дахин их орсон 1960 оноос хойшхи сүүлийн 57 жилд ороогүй анхны тохиолдол байв.
  • 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 162.3 мм бороо орсон нь тухайн сарын уур амьсгалын дунджаас /1981-2010/ 2.5 дахин их орсон нь сүүлийн 57 жилд ороогүй анхны, Төв аймгийн Эрдэнэсантад 149.7мм буюу дунджаас 2.2 дахин их /1 дэхь нь 1964 онд 149.7мм/, Зуунмодод 145.5мм буюу дунджаас 2 дахин их /1 дэхь нь 1994 онд 146.2мм/ бороо орсон нь 57 жилийн ажиглалтын хугацааны 2 дахь их бороо орсон тохиолдол байв.
  • 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 102.3 мм хур тунадас орсон нь тухайн сарын уур амьсгалын дунджаас /1981-2010/ 3.9 дахин их орсон 1960 оноос хойшхи сүүлийн 57 жилийн ажиглалтын хугацааны 2 дахь /1 дэхь нь 1969 онд 103.7мм/ их бороо орсон тохиолдол байв.
  • 10 дугаар сард Хэнтийн Өндөрхаанд 27.5 мм хур тунадас орсон нь тухайн сарын уур амьсгалын дунджаас /1981-2010/ 3 дахин их орсон 1960 оноос хойшхи сүүлийн 57 жилийн ажиглалтын хугацааны 2 дахь /1 дэхь нь 1972 онд 38.3мм/ их хур тунадас орсон тохиолдол байв.
  • 11 дүгээр сард Орхон аймгийн Эрдэнэтэд 34.5 мм, энэ нь тухайн сарын уур амьсгалын дунджаас /1981-2010/ 5.3 дахин их орсон 1960 оноос хойшхи сүүлийн 57 жилийн ажиглалтын хугацаан дахь анхны тохиолдол байв.
  • Жилийн эцсээр 11 дүгээр сарын эхээр нутгийн төв хэсгээр нойтон цас орсны улмаас нийт нутгийн 50%-д цасан бүрхүүл тогтсон байна. 12-р сард цас бага орсон учир цасан бүрхүүл нэмэгдээгүй ба өмнөх сард тогтсон Увс, Булганы зүүн, Завхан, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын өмнөд, Төв, Сүхбаатарын ихэнх хэсгээр 6-45 см зузаан цастай байгаа нь дээрх нутгуудад өвөлжилт хүндэрч зуд үүсгэх нөхцөлд хүргэв.
  • 2017 онд нийт 76 удаагийн цаг агаарын аюултай үзэгдэл болсоноос хүчтэй салхи шуурга 9, нойтон цас 5, их бороо 3, нөөлөг салхи 6, уруйн үер аадар 15, шар усны үер 4, хүчтэй мөндөр 5, аянга цахилгаан 13, мөс цөмрөлт 4, цасны нуранга 2 удаа тус тус ажиглагдав.
  • 2017 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн нутагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орж, цаг агаарын аюулт үзэгдэл болсоны улмаас нийт 104 иргэний өмчид ойролцоогоор 132.7 сая төгрөгний мөнгөн дүнтэй хохирол учирсан байна. Мөн 6 аймгийн 125 сумын эрчим хүчийг хангах шугам сүлжээний 23 ширхэг тулгуур багана, 6000 кв-ын 21 ширхэг тулгуур багана тус тус эвдэрч нуржээ. Орсон мөндөрийн зузаан 40-50 см байжээ.
  • 2017 оны 10 сарын 21-нд Завхан аймгийн Отгон сумын нутагт байх мөнх цаст Отгонтэнгэр ууланд 17 монгол улсын уулчид авиралт хийгээд буух үед нь уулын цасан нуранги үүсч осолдсон.

Сарын тойм

  • Өнгөрсөн 2021 оны Монгол орны уур амьсгалын тойм

  • 2018 оны цаг агаарын нөхцөл байдлын тойм

  • 2019 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

  • 2018 оны 6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм болон төлөв мэдээ

  • Аймаг нийслэлийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ /2018.04.24-2018.04.26/

  • 2018 оны 02-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

  • 2017 оны цаг агаарын тойм, онцлог

  • 2018 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2017 оны 11-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

  • 2017 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ