Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллийн студи

Зудын эрсдэлийн зураг

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.

2017 оны зун ихэнх нутгаар гандуу буюу 7 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байснаас бэлчээрийн ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.

1 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас ихэнх нутагт буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговь, Дундговийн ихэнх, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, 0,03-0,34 г/см3 нягттай, Завхан, Архангайн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 10,1-20 см зузаан, 0,09-0,35 г/см3 нягт, Увсын Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Завханы Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тосонцэнгэл, Түдэвтэй, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Дашинчилэн, Орхон, Бугат, Баяннуур, Бүрэгхангай, Хангал, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Рашаант, Могод, Архангайн Хашаат, Өвөрхангайн Бүрд, Зүйл, Хархорин, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Ерөө /Бугант/, Төвийн Лүн, Угтаал, Баян-Өнжүүл, Бүрэн, Алтанбулаг, Дэлгэрхаан, Заамар, Дорнодын Халхголд 20,1-40 см зузаан, 0,12-0,41 г/см3 нягт бүхий цасан бүрхүүлтэй байна.

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай /Даян/, Ховдын Манхан, Чандмань, УвсынӨндөрхангай, Наранбулаг, Хяргас, Баруунтуруун, Тэс, Зүүнговь, Говь-Алтайн Жаргалант, Халиун, Алтай, Завханы Завханмандал, Сонгино, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цэцэрлэг, Архангайн Цахир, Түвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур, Булганы Хангал, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Бүрэгхангай, Бугат, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Өвөрхангайн Хархорин, Зүйл, Бүрд, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Аргалант, Дэлгэрхаан, Нийслэлийн Багануур, Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Дорноговийн Хатанбулаг сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай /14 аймгийн 59 сум/ байна.

Мөн Ховдын Дарви, Увсын Малчин, Улаангом, Завханы Шилүүстэй, Түдэвтэй, Тэлмэн, Баянхайрхан, Идэр, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Ургамал, Хөвсгөлийн Цагааннуур, Булганы Сэлэнгэ, Могод, Архангайн Тариат, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Батцэнгэл, Чулуут, Говь-АлтайнЭрдэнэ, Хөхморьт, Шарга, Дарви, Баянхонгорын Галуут, Жаргалант, Хүрээмарал, Баян-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Орхон, Ерөө /Бугант/, Төвийн Цээл, Мөнгөнморьт, Борнуур, Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Жаргалант, Өндөрширээт, Нийслэлийн Тэрэлж, Хэнтийн Жаргалтхаан, Өлзийт, Өндөрхаан, Баянмөнх, Өмнөдэлгэр, Галшар, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдын нутгаар нягтарч хатуурсан зузаан цастайгаас зудархуу /14 аймгийн 54 сум/ байна.

Хүүхдэд зориулсан

  • цаг уурын багаж

  • Үүлийг танин мэдье

  • Урьдчилсан мэдээг хэрхэн гаргадаг вэ?

  • Зудын эрсдэлийн зураг

  • Уур амьсгал

  • Аянга

  • Түймэр

  • Халдварт өвчин

  • Ой, хээрийн түймэр